Хүний эрх чөлөө

2011-04-27 - Төрийн албаны тухай ойлголт,ангилал зарчим

 

Энэ ойлголт нь төрийн механизм ба төрийн аппарат гэсэн ойлголтуудтай салшгүй холбоотой байдаг. Төрийн механизм гэдэг нь  төрийн засаглалыг шууд хэрэгжүүлж,ард түмний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалахад үйлчилдэг байгууллага,албан тушаалтны тогтолцоо байдаг. Харин төрийн аппарат гэдэг ньтөрийн механизмд багтах бөгөөд төрийн албан хаагчдыг үйл ажиллагааны зорилго чиглэлээр нэгтгэн зохион байгуулсан төрийн байгууллагуудын нийлбэр цогц юм. Тиймээс Францын төр судлаач Леон Дюги “Төр бол хийсвэр ойлголт,төр оршин буй бодит биелэл илрэл нь засгийн газар юм.Байгууллагагүй төр оршихгүй учраас төрийн байгууллага нь төрийн орших үндэс,илрэх бодит хэлбэр” гэж хэлсэн байдаг. Алба гэдэг үг олон утгатай боловч ихэвчлэн хүмүүсийн нийгэмд ашигтай төлбөрт ажиллагааны нэг төрөл эсвэл захиргааны байгууллагын зохион байгууллалтын дотоод бүтцийн салбар нэгж, хэсэгтатварын алба,БОУ-ын алба г.мгэсэн утгаар хэрэглэдэг.ТА-ны тухай ойлголт нь ЗЭЗ-ийн ерөнхий ангийн нэг томоохон институт болдог.ТА-ыг эрх зүйн болон агууллагаар нь тодохойлбол:Эрх зүйн утгаараа ТА гэдэг нь төрийн албанд авах болзол,журам,шалгаруулалт,танагараг өргөх, төрийн албан хаагчийн эрх,үүрэг,рариуцлага,ажиллах нөхцөл,баталгаа болон удирдлагатай холбоотой харилцааг зхицуулагч хэм хэмжээний нийлбэр цогц юм. Харин агууллагын хувьд ТА нь өргөн ба явцуу утгаар тодорхойлогдоно. Өргөн утгаараа төрийн эрх мэдлийг хэоэгжүүлэгч байгууллага,төрийн өмч бүхий байгууллага,албан газар,улсын үйлдвэрийн захиргаанд явхгдах үйл ажиллагаа юм.Харин явцуу утгаараа илүү захиран засаглах шинжийг агуулж,төрийн гүйцэтгэх эрх мэдлийн хүрээн дэх ажсллагаа гэсэн байдлаах тодорхойлогддог. “Төрийн зорилт, чиг үүргийг МУ-ын ҮХ, хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ” гэж ТА-ны тухай хуулийн 3–р зүйлийн 1–д заажээ.ТА-ны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж,төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино.МУ-ын ТА нь захиргааны эрх зүйн бие даасан институт бөгөөд ҮХ,хөдөлмөр,санхүү,иргэний зэрэг салбар ЭЗХХ багтах боловч голчлон ЗЭХХ-ээр зохицуулагдана.   МУ-ын ТА-ыг агууллагаар нь дараах байдлаар ангаилна.Үүнд:-Төрийн улс төрийн алба –Төрийн захиргааны алба –Төрийн тусгай алба –Төрийн үйлчилгээний алба Улс төрийн алба гэдэг нь сонгуулийн үндсэн дээр буюу түүний үр дүнд томилолтын журмаар байгуулагдсан төрийн байгууллага,албан тушаалтны нийлбэр цогц юм.Жнь УИХ-ын үйлаж болон ЗГ-ын гишүүд бүх шатны ЗД нарын явуулж буй үйлаж-г үүнд хамруулж ойлгоно.Төрийн захиргааны алба гэдэг нь мэргэжлийн үндсэн дээр,байнга тогтвортой байдлаар төрийн чиг үүрэг зорилтыг хэрэгжүүлэх ажиллагаа юм.Үүний тод жишээ нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын тогтолцоо,үйл ажиллагаа юм. Төрийн тусгай алба гэдэг ньҮХ,бусад хууль тогтоомжоор эрх хэмжээг нь тогтоосны үндсэн дээр төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг ойлгоно.Тбал шүүх,прокурор,дипломат консулын байгуулагуудыг хамруулдаг. Үйлчилгээний алба гэдэг нь төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий боловсрол,соёл,шу,эрүүл мэндийн зэрэг салбарт явуулах үйлаж багтана. Төрийн захиргааны ба тусгай албыг төрийн жинхэнэ алба гэдэг. Эдгээр нь төрийн үйл ажиллагааг мэргэшил,хуулиар тусгайлан олгосон эрхийн үндсэн дээр сонгуулийн үр дүнгээс хамаарахгүйгээр байнга,тогтвортой явуулдаг учир ийн нэрлэдэг. ТА-ны үйлаж-нд баримтлах зарчмыг нийтлэг ба тусгай гэж хуваадаг. Нийтлэг зарчимд МУ-ын ҮХ-ийн 1 –р зүйлийн 2 –т заасан арчилсан ёс,шударга ёс, эрх чөлөө,тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах,хууль дээдлэх гэсэн үндсэн зарчмууд орно. Тусгай зарчимд ТА-ны тухай хуулийн 4–р зүйлийн 2–т заасан зарчмууд орно. Үүнд: 1.Захирах,захирагдах ёсны зарчим. Дээд шатны байгууллагын шйидвэрийг биелүүлэх, дээд шатны албан тушаалтанд доод шатны албан тушаалтан үг дуугүй захирагдах 2. Ил тод байх зарчим. Төрийн алба бүх нийтэд ил тод, мэдээллийн өргөн боломжтой байх 3. Ард түмэнд үйлчлэх зарчим. Төрд алба хашдаг хүмүүс нь ард түмний тусын тулд төрдөө үнэнч зүтгэх 4. Иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим. Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэн үндэс, угсаа,арьс өнгө,нийгмийн байдал зэргээр үл ялгаварлан төрийн албанд орох тэгш боломжтой байх. 5. Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчим. Төрийн албыг шилдэг боловсон хүчин мэдлэг,мэргэшлийн үндсэн дээр тасралтгүй эрхлэх 6.Төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах зарчим. Төрийн алба хашигч этгээдүүдийг төрийн зүгээс нийгэм,эдийн засаг,улс төр хууль зүйн зэрэг бүхий л баталгаагаар хангах 7. Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохиролыг төр хариуцах зарчим. Төрийн албан хаагч өөрөөс хамаарахгүй шалтгаанаар иргэдэд хохирол учруулбал түүнийг төр хариуцах

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2012-04-07 - asuuh um bn
Бичсэн: ss (зочин)
sain bnuu,bichsen medeelluud tani sudalgani ajil bichihed min ih hereg bolj bn,ih byarlaa.
mglin toriin alban haagchin togtoltsog oor ulsihtai haritsulsan sudalgani ajil umu medeelel bval ogj tuslaach.byarlaa
[Permanent Link]

Миний тухай
Хүний эрх эрх чөлөөг дээдлэх, хамгаалах rnИргэн таньд эрх зүйн боловсорол олгохrnХууль эрх зүйн сурч, судлаж байгаа бүх хүмүүст өчүүхэн ч гэсэн мэдлэг олгоход энэхүү блог зорилго оршино.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax