ТА-ыг агууллагаар:-Төрийн улс төрийн алба –Төрийн захиргааны алба –Төрийн тусгай алба –Төрийн үйлчилгээний алба гэж ангилна. Төрийн захиргааны ба тусгай албыг төрийн жинхэнэ алба гэдэг. Эдгээр нь төрийн үйл ажиллагааг мэргэшил,хуулиар тусгайлан олгосон эрхийн үндсэн дээр сонгуулийн үр дүнгээс хамаарахгүйгээр байнга,тогтвортой явуулдаг учир ийн нэрлэдэг. ТА-ны тухай хуулийн 11-р зүйлийн 1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж,бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” , 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан АТ-ын ангилалын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх АТ-ыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа МУ-ын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж тус тус тодорхойлжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг ТА-ны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. МУ-ын иргэн төрийн жинхэнэ албанд орохдоо “Эх орон,ард түмнийхээ төлөө эрдэм,чадлаа зориулж төрийн хууль,ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн” тангараг өргөнө. Төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заасан үүрэг хүлээж, эрх эдэлнэ. Төрийн жинхэнэ албан тушаалыг дор дурдснаар ангилна. – тэргүүн түшмэл, - эрхэлсэн түшмэл, - ахлах түшмэл, - дэс түшмэл, - туслах түшмэл Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө,хүйс,нийгмийн гарал,байдал, хөрөнгө чинээ,эрхэлсэн албан тушаал,шашин шүтлэг, үзэл бодол, болон нам,олон нийтийн бусад байгууллагын харъяалал зэргээр ялгаварлаж үл болно. ТА-ны тухай хуулийн 16-р зүйлд: “ Төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно. – Хуульд өөрөөр заагаагүй бол ЭХ-д заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн,эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох болох хугацаа дуусаагүй. – Төрийн жинхэнэ албан тушаалаас сахилгын шийтгэлээр халагдсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй. – Хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл,садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол, - Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог болох үүргээ биелүүлээгүй бол – Гадаадын иргэн, харъяалалгүй хүн.” гэж заасан.ТА-ны тухай хуулийн 10.1 –д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16-р зүйлд заасан болзлыг хангасан МУ-ын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй. Төрийн АТ-д тавих ерөнхий шаардлага нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсрол, туршлага ур чадвартай мэргэшсэн байх явдал юм. Төрийн АТ-д тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл, бүрээр төрийн албаны төв зөвлөл тогтооно.
|