Хүний эрх чөлөө

2011-04-27 - Шинэ дуу Зоосны нүхээр хийсэн гэрээ


Зоосны нүхээр хийсэн гэрээ

Үг С.Батбаатар

 

Дээдсээс өвөлсөн нутгийг минь

Дээрэмчид тонож сүйтгэсэнгүй

Төрийн нэр барьсан

Төсвийн  хөрөнгө завшсан

Гишүүн нэртэй луйварчид

 Гишгэх газрыг минь худалдав

          Алтанд шунасан канадууд

          Авилгалд автсан Баяртангууд

          Хувь хүртсэн гишүүд

          Хувьцаа эзэмшсэн хятадууд

          Эзэн Чингисээс улбаатай

          Эх орныг минь сүйтгэх нь

  Цэцгийн үнэртэй талыг минь

  Цэвдэг сэтгэлээр онгичож

  Цэнгэг устай голоор минь

  Цэн алтаа угааж

 Тэнүүн сайхан талыг минь

Техникээр ухаж  дуусах нээ

                     Зоосны нүхээр гэрээ хийсэн

                     Зоригт тэргүүтэй сайд нар

                     Баяжихын хүсэлээ  тэргүүндээ тавьсан

                     Баярцогт тэргүүтэй дарга нар

                     Африкийн араас оруулхаар

                     Алдхан газрыг минь худалдсаар

Мал нь билчих билчээргүй

Малчид нь нүүх газаргүй

Сайр болсон голтой

 Сарампай болсон хөрөстэй

  Бие биенээ магтсан

  Бэнчин ихтэй дарга нартай

              Хууль ярьсан Элбэгээ минь

              Хувь хүртээд таг уу

              Хувьсгал ярьсан  ардчилалынхан

               Хувааж идээд таг уу

              Ядарсан цөөхөн ард түмэн чинь

              Ядууралд өртөөд дуусах нээ .......

 

 

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Хүний эрх эрх чөлөөг дээдлэх, хамгаалах rnИргэн таньд эрх зүйн боловсорол олгохrnХууль эрх зүйн сурч, судлаж байгаа бүх хүмүүст өчүүхэн ч гэсэн мэдлэг олгоход энэхүү блог зорилго оршино.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax